ЭШ-ний өгүүлэл авах:

Олон улсын хурал нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, судлаачид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тул судалгааны ажлын шинэ үр дүнг харуулсан өгүүлэл ирүүлэхийг урьж байна.

  1. Хураангуй нь 500-аас ихгүй үгтэй, англи ба монгол хэл дээр байна
  2. Өгүүлэл нь англи эсвэл монгол хэл дээр байна.
  3. Хуралд бүртгүүлсний дараа өгүүллээ өөрийнхөө хурлын хаягаас илгээнэ.
  4. Зөвшөөрөгдсөн өгүүлэл нь хуралд аман эсвэл ханан илтгэл хэлбэрээр тавигдана.
  5. Монгол хэл дээрх Өгүүлэл бичих загварыг ШУТИС -ийн өгүүлэл авах загвараар, англи хэл дээрхийг WSTEM-ийн өгүүлэл авах загвараар тус тус авна. Өгүүлэл бичих загвар болон шаардлагыг дараах холбоосноос (хавсралтаар өгүүлэв) авна уу.

Салбар хуралдаанууд

  • Хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэнд:
    1.Ядуурлыг устгах, 2.Өлсгөлөнг зогсоох, 3. Эрүүл мэндийг дэмжих
  • Боловсрол, шинжлэх ухаан:
    4.Чанартай боловсролыг дэмжих, 5.Жендерийн эрх, тэгш байдлыг хангах
  • Хүрээлэн буй орчин:
    6.Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, 11.Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, 13.Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, 14.Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах, 15.Хуурай газрын эко системийг хамгаалах
  • Нийгэм, эдийн засаг:
    8.Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, 10.Тэгш бус байдлыг бууруулах, 12.Хариуцлагатай хэрэглээг дэмжих, 16.Энх тайван, шударга ёсыг цогцлоох, 17.Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх
  • Инженерчлэл:
    7.Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, 9.Инновац болон дэд бүтцийг нэмэгдүүлэх

Анхаарах өдрүүд

6-р сарын 1-ийг хүртэл өгүүлэл авна. 6-р сарын 15-нд хариу мэдэгдэнэ.

ЭШ-ний өгүүлэл илгээх загвар

Монгол хэл дээр татаж авах

ЭШ-ний илтгэл илгээх загвар

Аман илтгэлийн загвар татаж авах
Ханан илтгэлийн загвар татаж авах
APNN Country Report загвар татаж авах