Хурлын танилцуулга:

INWES-APNN уулзалт чуулга болон ICWSTEM олон улсын хурал нь эрдэмтэд, инженерүүдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой.

Хурлын зорилго:

INWES-ийн эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн бүтээлийг таниулах, инновацийг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой.

Салбар хуралдаанууд:

  1. Хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэнд (1.Ядуурлыг устгах, 2.Өлсгөлөнг зогсоох, 3. Эрүүл мэндийг дэмжих)
  2. Боловсрол, шинжлэх ухаан (4. Чанартай боловсролыг дэмжих, 5.Жендерийн эрх, тэгш байдлыг хангах)
  3. Хүрээлэн буй орчин (6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, 11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, 13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, 14. Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах, 15. Хуурай газрын эко системийг хамгаалах)
  4. Нийгэм, эдийн засаг (8. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, 10. Тэгш бус байдлыг бууруулах, 12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих, 16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох, 17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх)
  5. Инженерчлэл: (7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, 9. Инновац болон дэд бүтцийг нэмэгдүүлэх)

Хүлээгдэж буй үр дүн:

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, эрдэмтэд, инженерүүдийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, улмаар бүтээл инновацыг нийтэд сурталчлах, тулгамдаж байгаа асуудлуудын гарц, шийдлийг олох өндөр ач холбогдолтой. Энэ удаагийн INWES-APNN-ICWSTEM олон улсын хуралд 23 гаруй орны 50 гаруй эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн төлөөлөл хүрэлцэн ирэхээр төлөвлөгдөж байна.

Хурлын хүрээнд гарах үр дүнг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1. Эрдэмтэд, инженерүүд, инновац бүтээгчдийн гаргасан санаа, санал, санаачилгыг эмхэтгэн төр захиргааны холбогдох байгууллагуудад хүргэнэ.
  2. Шилдэг технологи, инновацын бүтээгдэхүүнийг сурталчилна.
  3. Салбар хуралдаан тус бүрийн эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн шилдэг бүтээлийг түгээн дэлгэрүүлнэ.
  4. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ.
  5. Монголын соёл, түүх, уламжлалыг олон улсад сурталчилна.
  6. Гадаад, дотоодын инженерүүд, эрдэмтдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.